Тархины хэмнэл нь тархины цахилгаан долгион үүсгэх үйл ажиллагааны хэв маяг юм. Тэдгээр долгионууд нейронуудын синхрон холболтын үр дүнд үүсдэг бөгөөд герц (Гц) -ээр хэмжигддэг давтамжаараа ангилагддаг. Эдгээр давтамжийг ерөнхийд нь дараах төрлүүдэд хувааж болно.
Дельта долгион (0.5-4 Гц): Тархины хамгийн удаан долгион, гүн нойрсох үед дельта долгион давамгайлдаг. Эдгээр нь нөхөн сэргээх үйл явц болон тархины ерөнхий эрүүл мэндэд маш чухал юм. (Сүнслэг энерги гэж ойлгож болно.)
Тета долгион (4-8 Гц): Эдгээр долгион нь амралт, бүтээлч байдал, хөнгөн нойртой холбоотой байдаг. Тэд санах ойг нэгтгэх, сэтгэл хөдлөлийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ( Блэйз энерги гэж ойлгож болно. )
Альфа долгион (8-12 Гц): Альфа долгион нь ихэвчлэн тайван, сэрэмжтэй байдалтай холбоотой байдаг тул тайван боловч сэрүүн байх үед гарч ирдэг. Тэд бясалгал, чимээгүй эргэцүүлэн бодох үед тод илэрдэг. (Темпо энерги гэж ойлгож болно. )
Бета долгион (12-30 Гц): Илүү хурдан бөгөөд илүү хувьсах, бета долгион нь идэвхтэй сэтгэх, асуудал шийдвэрлэх, төвлөрсөн сэтгэцийн үйл ажиллагаатай холбоотой. ( Стийл энерги гэж ойлгож болно.)
Гамма долгион (30-100 Гц): Тархины хамгийн хурдан долгион болох гамма долгион нь суралцах, санах ой, ухамсар зэрэг дээд зэрэглэлийн танин мэдэхүйн үйл ажиллагаатай холбоотой байдаг. (Дайнамо энерги гэж ойлгож болно. )
Тархины хэмнэлийн үүрэг
Тархины хэмнэл нь тархины дотоод харилцааны системийн үүрэг гүйцэтгэдэг. Төрөл бүрийн сегментүүдийн үйл ажиллагааг синхрончлох замаар эдгээр хэлбэлзэл нь тархинд дараахь зүйлийг хийх боломжийг олгодог. Жишээлбэл, маш товчхондоо
Тархи судлал бол тасралтгүй судлагдаж байгаа маш сонирхолтой сэдэв бөгөөд олон судлаач орчин цагт тархины энэ өвөрмөц бүтэц, үйл ажиллагааг хүн өөрөө ухамсартайгаар удирдах боломжтой хэмээн үздэг болсон.
Яг энэ тархины үйл ажиллагааны өвөрмөц онцлогыг таньж тодорхойлоход Рожер Жеймс Хамилтоны бүтээсэн зан чанарын тест бидэнд маш сайн тусалдаг. Энэ бол бизнес эрхлэгчдэд зориулсан хувь хүний зан чанарыг тодорхойлох өвөрмөц систем бөгөөд одоогоор дэлхийн 100,000 гаруй бизнес эрхлэгчид ашиглаж байна. Энэ тест нь I-Ching хэмээх 5000 жилийн түүхтэй Хятадын сэтгэлгээний систем дээр суурилдаг. Анх Ричард Вильгельм орчуулж, 1919 онд Карл Юнг хэвлэснээр I-Ching нь Барууны ертөнцөд нэвтэрсэн байна. Энэ нь монгол хэл дээр 2020 оноос эхлэн хэрэглэгдэж байгаа бөгөөд одоогоор монгол хэрэглэгч үйлчлүүлэгчийн тоо 1000 хол илүү давсан байна.
Бүх амжилтын томъёо хүний тархинд буюу оюун ухаанд байдаг гэвэл итгэх үү?
Та бүхэнд ойлгоход илүү амархан болгох үүднээс тархины бүтэц талаас бодож гаргасан дээрх дөрвөн төрлийн хүмүүс хэрхэн бие биетэйгээ холбоо хамааралтай болохыг энгийн аргаар харцгаая.
Дайнамо
Энэ нь тархины урд хэсэг буюу бидний зөн совингийн сэтгэлгээ. Энэ нь бидний “толгой үүлэн дунд” сэтгэх үед хамгийн сайн нь байдаг ба Темпогийн яг эсрэг сэтгэхүй гэсэн үг.
Темпо
Энэ бол тархины дунд хэсэг буюу бидний сонсох мэдрэхүйн хэсэг бөгөөд ой санамжийг хариуцдаг. Энэ энергийн онцлог нь сонор сэрэмжээ дээшлүүлэн нөхцөл байдлыг чагнах буюу “газарт чихээ наах” үедээ хамгийн шилдэг нь байдаг ба Дайнамогийн эсрэг сэтгэхүй юм.
Блэйз
Энэ нь бидний баруун тархи буюу экстраверт үйлдлүүдийг хариуцдаг. Энэ нь тэр чигтээ гадагшаа харилцаа холбооны хэсэг бөгөөд Стийлийн эсрэг сэтгэхүй юм.
Стийл
Энэ бол бидний зүүн тархи буюу интроверт үйлдлүүдийг хариуцдаг юм. Энэ нь бүхий л нарийвчилсан жижиг зүйлс болон дотооддоо дүн шинжилгээ хийх хэсэг юм.
Спирит
Сүнслэг хэсэг маань бидний тархины төв хэсэгт “зөн совин”-той холбогддог Pineal булчирхайд байрлана. Бид бүгдэд бүх энергүүд байх боловч аль нэг нь илүү хүчтэй байна. Бид тэрхүү хүчтэй хэсэгтээ төвлөрнө гэдэг нь хөлбөмбөгийн талбайд аль нэг байрлалыг эзлэхтэй зүйрлэж болох юм. Энэ нь танд нэг талбарт давуу байж, багийн бусад бүх хүмүүст хамгийн үнэ цэнэтэй байх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, чи бөмбөгийг байнга хөөцөлдөхгүй болж, түүний оронд хүмүүс чамд бөмбөг дамжуулж эхэлнэ гэсэн үг юм.
Таны супер хүч таны давамгай энергиэр тодорхойлогддог.
Та бидэнд байдаг дээрх 5 төрлийн энерги бүрт өөрийн хамгийн сайн суралцдаг төрөлхийн арга барил бий. Та өөрийн давуу энергийг мэдсэнээр өөрт хамгийн сайн тохирох суралцах арга барилаа ойлгоод зогсохгүй хамт олон, найз нөхдийнхөө онцлог, өөр байдлыг ойлгоход тань тус болно.
Өмнө тархины долгион буюу Дайнамо энерги – Харж суралцагч: Урт хичээлийн материал төөрөгдүүлж орхидог учир оронд нь энгийн зураг болон богино тайлбараас ихэвчлэн сайн сурна.
Баруун тархины долгион буюу Блэйз энерги – Яриагаар суралцагч: Ихэвчлэн нарийвчлан уншихын оронд сонсож ярих замаар маш сайн сурдаг.
Завсрын тархины долгион буюу Темпо энерги – Кинестетик суралцагч: Ихэвчлэн томьёо унших юмуу бусадтай яриа өрнүүлэхийн оронд өөрөө хийж үзэж сайн сурдаг.
Зүүн тархины долгион буюу Стийл энерги – Дүн шинжилгээгээр суралцагч бөгөөд ярилцахаас илүү нарийн мэдээллийг судалж уншиж маш сайн сурдаг.
Сүнслэг элемент
Тав дахь элементэд мөн адил өөрийн манлайллын хэв маяг бий. Үндсэн дөрвөн давтамж маань бүтээл, хамтын ажиллагаа, зөвлөгөө, тооцоонд суурилж байхад тав дахь давтамж нь хувь нэмэр дээр суурилдаг. Тав дахь элемент болох ус бол урсгалын түлхүүр юм. Ус их байх тусам цэцэрлэг сайн ургадаг. Үүнийг илүү их хувь нэмэр оруулах үйлдэл дагана.
Сүнслэг элементийн энергийн урсгал нь зөвхөн үр дүнтэй хүлээн авахад биш гол нь үр дүнтэй өгөхөд үндэслэгдсэн байдаг. Хэдий тийм ч энэ нь сонголт юм. Бидний зарим нь өсөн хөгжих, хувь нэмрээ оруулах үйл явцыг үл ойшоох сонголт хийдэг. Зарим маань “Яагаад?” гэж асуулгүйгээр шар нар, бор хоногийг өнгөрөөдөг. Хэрэв бид өсч хөгжихгүй бол хувь нэмрээ оруулахгүй бол, эцэст нь бидний энергийн урсгал бидний баялаг, бидний аз жаргал, амжилт, өв залгамжлалын нэгэн адил биднээс зугтаж орхидог. Тасралтгүй суралцаж тархиа хөгжүүлэх гэдэг нь төрөлх давамгай энерги дээрээ төвлөрөхийг хэлж байгаа юм. Энэ нь илүү богино хугацаанд чадваржих буюу илүү богино хугацаанд зорьсондоо хүрч амжилтаа бүтээх баялгийн томъёо юм.
Хийж буй зүйлийнхээ “яагаад”-ыг буюу учир шалтгаанаа ойлгох нь тууштай байдлыг бий болгож, эцэст нь биднийг гарцаагүй аз тохиол руу хөтөлдөг.
Эрхэм уншигч нартаа аз жаргалтай амьдралаа бүтээх аялалд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Цаашид бас өөр бусад сэдвүүдээр мэдлэгээ хуваалцах болно оо. Ойрхон байгаарай.
Огноо: 2025/01/25