Зан чанарын тестийн үр дүнг юунд яаж ашиглах зөвлөгөө

  • Home
  • Зан чанарын тестийн үр дүнг юунд яаж ашиглах зөвлөгөө
Shape Image One
Зан чанарын тестийн үр дүнг юунд яаж ашиглах зөвлөгөө

Зан чанарын тестийн үр дүнг юунд ашиглах вэ?

Зан чанарын тестийн үр дүн нь хувь хүний ​​​​өсөлт, ажил мэргэжлийн сонголт, харилцаа холбоо, тэр ч байтугай эрхэлж буй бизнес зэрэг амьдралын олон салбарт хэрэг болно. Танд тэдгээрийг үр дүнтэй ашиглах зарим арга замуудыг танилцуулъя. Үүнд:

1. Өөрийгөө хөгжүүлэх болон өсөлт хийхдээ ашиглах нь:

  • Давуу болон сул талуудаа ойлгож, хүлээн зөвшөөрөх – Тестийн үр дүнгээ ашиглан өөрийн төрөлхийн сайн хийдэг зүйл болон цаашид сайжруулах боломжтой ур чадваруудыг таньж ойлгон, ямар салбарт чи амжилт гаргах боломжтой талаараа судалж мэдээрэй.
  • Хувийн зорилгоо тодорхойлох – Хувь хүний өсөлт хөгжлийг өөрийн зан чанарт нийцүүлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, хэрэв та дотогшоо төрлийн хүн боловч сүлжээний бизнест ажиллах ур чадвараа сайжруулахыг хүсч байвал нийгмийн сайн сайхны төлөө зорих нөхцөл байдлыг илүү анхаарч түүн дээр нь оролцох жижиг зорилго тавь. Үндсэн зорилго чинь байж болохгүй. 
  • Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг сайжруулах – Өөрийнхөө зан чанарын онцлогийг ойлгосноор сэтгэл хөдлөлөө илүү сайн удирдаж, тухайн нөхцөл байдалд илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхэд суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй. 

2. Карьер өсөлт ба бизнест ашиглах нь:

  • Ажил мэргэжлийн өөрт тохирох зөв замыг сонго – Зарим зан чанарын төрлүүд тодорхой мэргэжлээр илүү сайн тохирдог. Жишээлбэл, анализ дүгнэлт хийгчид, сайжруулан сэтгэгчид нь инженерчлэл эсвэл мэдээллийн технологийн чиглэлээр шилдэг байж болох бол экстравертүүд борлуулалт эсвэл маркетингийн чиглэлээр амжилттай хөгжиж болно.
  • Ажлын гүйцэтгэлийг сайжруулах – Зан чанартай холбоотой ажлын арга барилаа таньж мэдэх нь таныг илүү бүтээмжтэй, үр ашигтай байхад тусална.
  • Удирдах ур чадварыг сайжруулах – Багийн гишүүдийн зан чанарын төрлийг ойлгож мэдэх нь баг доторх манлайлал, мөн зөрчилдөөнийг ойлгож шийдвэрлэхэд тусална.

3. Харилцаа ба Нийгмийн амьдрал

  • Харилцаа холбоог сайжруулах – Өөрийнхөө болон бусдын зан чанарыг мэдэх нь илүү сайн үр дүнтэй харилцааг бий болгож, үл ойлголцлоос зайлсхийхэд тусална.
  • Харилцаагаа бэхжүүлэх – Зан төлөвт тулгуурласан өөрийн болон бусдын хэрэгцээг ойлгох нь нөхөрлөл, ойр дотно харилцаа, гэр бүлийн динамик байдалд эерэгээр нөлөөлж, олон асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.
  • Зөрчилдөөнийг шийдвэрлэх – Хувь хүн бүхэн өөр өөрийн үзэл бодолтой байдаг ба заримдаа бид тэдгээр ялгаатай байдлыг ойлгож хүлээн зөвшөөрч чадаагүйгээс том жижиг зөрчилдөөнүүд үүсдэг. Харин зан төлөвөө тодорхойлсноор өөр өөр үзэл бодлуудыг ойлгох замаар зөрчилдөөнийг удирдахад амархан болдог. 

4. Бизнес ба багийн удирдлага

  • Илүү хүчирхэг баг бүрдүүлэх – Хэрэв та бизнесээ эхлүүлж байгаа бол хувийн зан чанарын тестийг ашиглан янз бүрийн давуу талуудтай, бие биеэ нөхөж чадах тэнцвэртэй багийг бүрдүүлэх боломжтой.
  • Ажилд авах шийдвэрээ сайжруулах – Ажилчдыг ажилд авахдаа тэдний зан чанарыг ойлгох нь өөрсдийн хүлээлтэд нийцсэн хүнийг сонгож, тэднийг амжилт гаргах тохиромжтой ажлын байранд хуваарилан томилоход хялбархан болгоно. 
  • Урам зориг, бүтээмжийг нэмэгдүүлэх – Ажлын янз бүрийн хэв маягийг таних нь ажилчдад тав тухтай, урам зоригтой байх орчинг бүрдүүлэхэд тусална.