ОСС001. ГАЙХАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ БҮТЭЭХ НЬ – Ментор Ариунаа
Хувь хүний хөгжлийн нэг чухал чадвар бол гэр бүл зохиох, гэр бүлээ аз жаргалтай, бүрэн бүтэн авч явах чадвар байдаг. Гэтэл бид гэр бүл зохиохдоо ямар ч зөвлөгөө, хичээл сонсолгүйгээр, хэнээс ч заавар чиглүүлэг авалгүйгээр өөрсдөө мэдээд өөрсдөө шийдсэн байдаг.
Хэдийгээр бидний аав ээж, хашир туршлагатай хүмүүс өөрсдийн хэмжээнд сайны ерөөл хэлж, хурим найранд ач холбогдол өгч, нижгэр тэмдэглэн гэр бүлийн амьдралыг эхлэхэд тусалсан байдаг ч яг мэдлэг, туршлага болох зүйлсийг та бид гэр бүлдээ тохиолдсон асуудлуудыг даван туулах явцдаа л биеэрээ ойлгож, туршлагажиж, алдаж онож, тэр бүү хэл алдсан хойноо л ухаарч ойлгох боловч заримдаа хэтэрхий оройтсон байдаг нь тун харамсалтай байдаг.
Эвентийн зорилго бол та бүхнийг гэр бүлээ зохион, авч явахдаа хамгийн хайртай дотно тэр хүмүүсээ гомдоох, итгэл сэтгэлийг нь бүрмөсөн алдчихаасаа өмнө алдаануудаа таньж, засаж залруулах боломжийг бий болгож өгөх юм.
Та энэхүү эвентийн агуулгаас өөрт болон найз нөхөд, танилуудад чинь тохиолдоод байгаа асуудлуудыг олж харан ойлгож, дасгалын асуултуудад хариулах замаар гацалтад оролгүй, гарц боломжоо ойлгоод аваарай.
ОСС002. ГАЙХАЛТАЙ АМЬДРАЛ – ХАЙР (Ментор Ариунзаяа)
Та өөрөө гайхалтай амьдралыг бүтээгч билээ. Хайрын талаар та ямар мэдлэгтэй вэ? Бид яг одоогийн амьдралдаа хайрын талаарх ойлголтоо эргэн нэг шалгаад үзье. Магадгүй таны хайрын сав хоосорсон байгаа юм биш биз дээ? Хэрвээ та гэр бүлдээ сэтгэл ханамжгүй, таагүй тухгүй мэдрэмж үе үе мэдэрдэг юм шиг санагдаж байвал энэхүү эвентийн тусламжтайгаар ойлгосон зүйлсээрээ өөрчлөлт хийгээд үзээрэй. Хожимдохоосоо өмнө хайраа услаад сэргээгээд аваарай. Та халуун дулаан хайр дүүрэн гэр бүлээ бүтээж ЧАДНА АА хэмээн амжилт хүсье.
ОСС003. ӨӨРЧЛӨЛТИЙГ ХААНААС ЭХЛЭХ ВЭ? – Ментор Ариунаа
Өнөөдрийн нийгэмд биднийг стрессдүүлдэг таагүй үйл явдлууд олон байгаагаас та бид эдгээр асуудал бэрхшээлүүдээс хамаарсан стресс бухимдал, арга барагдаж, сэтгэл санаа тавгүйтэх, ирээдүйд итгэх итгэлээ алдах зэрэг урам хугарах цаг мөч бага биш тохиолдож байна.
Хүн бүр өөр өөрийнхөө чадвар чадамжаар дамжуулан нийгмийн асуудалтай байдал, засаглалын системийн гажуудлыг засах, сайжруулахад өндөр нөлөө, хувь нэмэр оруулах боломжтой. Гэвч энэ нь таны өөрийгөө өөрчлөх, өөртөө нөлөөлөх чадвараас шууд хамаарч өсөж хөгждөг байна.
Тиймээс энэхүү эвентийн агуулгын тусламжтайгаар манай нийгмийн засаглал, өөрчлөлт хөгжлийн талаарх бодол, үйлдэл, харах өнцөг, хандлагаа өөрчилж, тэр ч бүү хэл нийгэмдээ оруулах хувь нэмэр, эерэг нөлөөллөө өсгөх хичээл зүтгэл гаргаарай. Танд амжилт хүсье.
ОСС004. НАС ХҮЙСНИЙ НӨЛӨӨ – Ментор Ариунаа
Та бид жил бүр нас нэмж, төрсөн өдрийн баяраа хөгжилдөн тэмдэглэдэг атлаа 40 болон 50 наснаас дээшлээд ирэх үед дотоод сэтгэлдээ нас яваад байдаг, хийж бүтээсэн зүйлс маань юу билээ, хөрөнгө зоорь юутай болов, хөгжил дэвшилд гүйцэгдээд үнэ цэнгүй болж хоцрох вий гэсэн айдас түгшүүр, санаа зовинолыг мэдэрч эхэлдэг.
Бидэнд тохиолддог түгээмэл бэрхшээл бол нас ахих тусам ирээдүйдээ итгэлгүй болж, айдас хургадаг бөгөөд ахимаг настай хүмүүсийг хүндэтгэн харахаас илүү хөдөлгөөн саарч, удааширсан байдал, эв дүйгүй болсон, эрүүл мэндийн хувьд бие даан амьдрах чадваргүй болж, хүүхэд залуусын тусламж дэмжлэг авах шаардлага бий болсон зэргийг хөндлөнгөөс харахдаа өтөлж хөгшрөхийг үзэн ядаж, санаа сэтгэлээ улам зовоож, төвлөрөл саарч стресс нэмэгдэх шалтаг шалтгаан болгож орхидог.
Тэгвэл өнөөдрийн энэ эвентээс нас ахихын давуу тал болон үнэхээр жинхэнээсээ хөгширч ядарч зүдрэхээс сэргийлэх арга боломжуудаа зөвхөн өөрийнхөө нөхцөл боломжид нийцүүлэн тооцоолж, гарц гаргалгаагаа олоод аваарай.
ОСС005. АМЬДРАЛДАА ИТГЭХ ИТГЭЛЭЭ ОЛЖ АВАХ НЬ – Ментор Ариунзаяа
Хүссэн амьдралаа бүтээхийн тулд та амьдралын тухай итгэл үнэмшлээ гэрэл тусган ойртож харах хэрэгтэй. Амьдралаа чиглүүлж байгаа шийдвэр, сонголтууд, амьдралын тань чанар чансааг таны ИТГЭЛ тодорхойлж байдаг. Бодол, хүлээлт, үйлдлүүд тань бүгд таны юунд итгэдгийг илэрхийлж байдаг.
Та өнөөдрийн энэ эвентээс өөрийнхөө одоогийн итгэл үнэмшлээ анзаарч дасгалын асуултуудад хариулах замаар итгэл үнэмшилдээ хэрхэн анализ дүгнэлт хийх, буруу итгэл үнэмшилдээ өөрчлөлт шинэчлэл хийх, цаашид таны амьдралыг өөрчлөн хөгжүүлж чадах цоо шинэ итгэл үнэмшил, илүү өндөр үр дүн бий болгох аргуудад суралцаад аваарай.
-
ГАЙХАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ БҮТЭЭХ НЬ - Ментор Ариунаа
-
ГАЙХАЛТАЙ АМЬДРАЛ - ХАЙР
-
ӨӨРЧЛӨЛТИЙГ ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
-
НАС ХҮЙСНИЙ НӨЛӨӨ - Ментор Ариунаа
-
АМЬДРАЛДАА ИТГЭХ ИТГЭЛЭЭ ОЛЖ АВАХ НЬ - Ментор Ариунзаяа