Хүн бүр гоц ухаантай. Гагцхүү түүнийгээ тодорхой ойлгож таних нь өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил карьер сонгох, зорилгоо тодорхойлох, алсын хараатай стратеги төлөвлөлт хийж сурахад маш чухал дэмжлэг болдог. Энэхүү хөтөлбөрийн агуулгаар дамжуулан та хүүхдийнхээ байгалийн өгөгдөл болох авьяас чадварыг маш тодорхой ойлгож, хэзээ хаана юун дээр тусалж дэмжих, харин юун дээр татгалзах ёстойгоо ямар ч эргэлзээгүйгээр хэлж чаддаг болно. Ихэнх эцэг эхчүүд энэ хөтөлбөрийн дараа “Хүүхэддээ зориулсан хамгийн чухал, оносон хөрөнгө оруулалт, хувь нэмэр байлаа” гэж хэлдэг. Та ч мөн энэ сургалт хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхдийнхээ зүрх сэтгэлийн дотоод мөн чанарын холбоосыг ойлгож, ирээдүйн өв залгамжлагчдаа итгэл найдварын галыг нь асааж өгөөрэй.
- Хөтөлбөр хэнд зориулагдсан бэ? Өөрийгөө ойлгож, төрөлх өгөгдлөө олж мэдсэнээр өдөр бүр байгалиас бидэнд өгдөг энергийн эх үүсвэрийг таньж, түүний тусламжтайгаар өөрийн давуу тал болох авьяас чадвараа эргэлзэлгүйгээр шууд хөгжүүлж эхлэх манлайлагч болох хүсэлтэй өсвөр насны охид хөвгүүд
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 5 өдөр
- Хөтөлбөр хэрхэн явагдах вэ? Өдөр бүр тогтсон цагтаа урсгалын мэргэшсэн зөвлөхтэйгөө 1-2 цагаар онлайн болон танхимын ганцаарчилсан уулзалт хийж, асуулт ярилцлага, ажиглалт, гэрийн даалгавар, дасгал дээр ажиллах байдлаар явагдана.
- Хүрэх үр дүн: Хүсэл тэмүүлэл, өөрийн төрөлх авьяас, сонирхол, хөгжүүлж чадах ур чадваруудаа олж танина. Ямар ч эргэлзээгүйгээр нийгмийн харилцаанд оролцох өөртөө итгэх итгэл өснө. Бусдын муу нөлөөнд автахаа болино. Өдөр бүр өөрийн цаг хугацааг өөртөө хамгийн үр дүнтэйгээр төлөвлөж, ашиглаж сурна.
Хаан банкны данс: 5217258574
Данс эзэмшигч: Д.Ариунаа
Гүйлгээний утга: Нэр, имэйл хаяг, утасны дугаараа заавал бичнэ үү.
Төлбөр шилжүүлсний дараа чатаар холбогдоно уу?