Хүн бүр гоц ухаантай. Гагцхүү түүнийгээ тодорхой ойлгож таних нь өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил карьер сонгох, зорилгоо тодорхойлох, алсын хараатай стратеги төлөвлөлт хийж сурахад маш чухал дэмжлэг болдог. Энэхүү хөтөлбөрийн агуулгаар дамжуулан та хүүхдийнхээ байгалийн өгөгдөл болох авьяас чадварыг маш тодорхой ойлгож, хэзээ хаана юун дээр тусалж дэмжих, харин юун дээр татгалзах ёстойгоо ямар ч эргэлзээгүйгээр хэлж чаддаг болно. Ихэнх эцэг эхчүүд энэ хөтөлбөрийн дараа “Хүүхэддээ зориулсан хамгийн чухал, оносон хөрөнгө оруулалт, хувь нэмэр байлаа” гэж хэлдэг. Та ч мөн энэ сургалт хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхдийнхээ зүрх сэтгэлийн дотоод мөн чанарын холбоосыг ойлгож, ирээдүйн өв залгамжлагчдаа итгэл найдварын галыг нь асааж өгөөрэй.
- Хөтөлбөр хэнд зориулагдсан бэ? Өөрийгөө ойлгож, төрөлх өгөгдлөө олж мэдсэнээр өдөр бүр байгалиас бидэнд өгдөг энергийн эх үүсвэрийг таньж, түүний тусламжтайгаар өөрийн давуу тал болох авьяас чадвараа эргэлзэлгүйгээр шууд хөгжүүлж эхлэх манлайлагч болох хүсэлтэй өсвөр насны охид хөвгүүд
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 5 өдөр
- Хөтөлбөр хэрхэн явагдах вэ? Өдөр бүр тогтсон цагтаа урсгалын мэргэшсэн зөвлөхтэйгөө 1-2 цагаар онлайн болон танхимын ганцаарчилсан уулзалт хийж, асуулт ярилцлага, ажиглалт, гэрийн даалгавар, дасгал дээр ажиллах байдлаар явагдана.
- Хүрэх үр дүн: Хүсэл тэмүүлэл, өөрийн төрөлх авьяас, сонирхол, хөгжүүлж чадах ур чадваруудаа олж танина. Ямар ч эргэлзээгүйгээр нийгмийн харилцаанд оролцох өөртөө итгэх итгэл өснө. Бусдын муу нөлөөнд автахаа болино. Өдөр бүр өөрийн цаг хугацааг өөртөө хамгийн үр дүнтэйгээр төлөвлөж, ашиглаж сурна.
Хаан банкны данс: 5217258574
Данс эзэмшигч: Д.Ариунаа
Гүйлгээний утга: Нэр, имэйл хаяг, утасны дугаараа заавал бичнэ үү.
Төлбөр шилжүүлсний дараа чатаар холбогдоно уу?
-
Өдөр 1. Оношилгоо (тест болон ярилцлага)
Оношилгоо эхлэхийн өмнөх бяцхан санамж: Өсвөр насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамт ирээд манай төвийн сургагч багштай эхний уулзалтыг хийж, сургалтын гэрээ байгуулна. Түүний дараа оношилгоог эхлүүлнэ. Оношилгоо эхлэхэд бүрэн анхаарлаа төвлөрүүлж, сургагч багшийн асуултуудад хариулж, тестээ бөглөнө. Тест бөглөх явцад ойлгохгүй, эргэлзээтэй асуулт, хариулт байхгүй мэт санагдах үед заавал энэ тухайгаа хэлж дахин сайн тайлбарлуулж ойлгосны үндсэн дээр тестээ бөглөнө.
-
Өдөр 2. Тестийн үр дүнгийн танилцуулга, зөвлөмж
Тестийн хариуг танилцуулна. Бодит кэйс туршлагуудын талаар ярилцана. Тантай адил хүмүүс хэрхэн амжилтад хүрсэн аргачиллуудыг мэдэж авна. Үргэлжлэх хугацаа 60 мин.
-
Өдөр 3. Таны цаг хугацаа ба багийн стратеги
“Буруу газар үрийг суулгавал ямар ч үр байсан хамаагүй тэр ургамал ургахгүй.” Түүнтэй адил та ч бас зөв цагтаа зөв газраа байж, зөв хүмүүсийн хамтралыг бүтээж байж амжилтаа эхлүүлнэ.
-
Өдөр 4. Сэтгэлгээний шилжилт хийх сургалт
-
Өдөр 5. Зөв мэргэжил - Аз жаргалтай амьдрал
Мэргэжил сонголтоо хүүхдүүд хэзээ хэрхэн сонгох талаар тогтсон мэдээлэлгүй байх нь түгээмэл. Тэгээд багш нар, эцэг эх, мэргэжил сонголтын зөвлөх мэргэжилтнүүдээс чиглүүлэг авч ярилцдаг. Гэтэл аль ч тохиолдолд бүрэн итгэлтэй шийдвэрт хүрч чаддаггүй. Учир нь зөвлөж байгаа хүний санаа хүсэл тэмүүлэлд автчих гээд байдаг болохоор тэр юм. Тэгвэл энэ өдрийн хичээлийн дараа та өөрөө өөртөө карьерын зөвлөгөө өгч чадахуйц мэдлэгтэй болчихно.