Энэхүү үйлчилгээ нь таны Баялаг бүтээх байгалийн хүчирхэг чадварыг тодорхойлж, таны сэтгэхүй, таны тархины хүч чадал төрөлхийн өгөгдлөөрөө бусдаас ялгаатай байдлыг таниулж, таны профайлын онцлог, давуу болон сул талуудыг тайлбарлаж, өөрийн давуу талыг хэрхэн ашиглах аргыг зааж өгөхөөс гадна, мөн та үүнийг мэдээгүйгээсээ хэрхэн уналтанд орох аюулуудыг танд сэрэмжлүүлэх болно. Та өөрийн хүчирхэг ур чадваруудыг мэдэж авснаар дараах үр дүнд хүрэх болно. Үүнд:
- Та өөрийн хувь хүний онцлог эрч хүч энергийн өсөлтийг хяналтандаа авч, үүгээрээ хамгийн ихээр хүссэн үр дүнгээ бүтээж, амьдралын бүх л салбар дээрээ амжилт гаргах боломжийг нээх болно.
- Таны энергийн хамгийн хүчтэй өвөрмөц өгөгдлийг хөгжүүлэх аргачлалд та суралцсанаар зөвхөн өөрийн хүч чадлыг бус, бусад хүмүүсийн хүч чадлыг ч бас таньж ойлгон, тэдгээрийг хэрхэн холбож, эрч хүч дүүрэн хамтын ажиллагааны орон зайг бий болгон бүрдүүлэх мэдлэгтэй болно.
- Та өөрийнхөө байгалиас заяасан эрч хүчийг сэргээгээд зогсохгүй, байгууллага, баг хамт олон дотроо хэрхэн өөрийн чадварыг зөв ашиглах, үр өгөөжөө гаргахад тань туслах чадварлаг менторуудтай холбогдох боломжтой болно.
- Хамгийн чухал нь та өөрийн манлайлах чадвараа гүн гүнзгий түвшинд ухамсарлан өсгөөд зогсохгүй, баг хамт олон, хамтран ажиллагч, үйлчлүүлэгчтэйгээ харилцах, нөлөөлөх аргачлалаа өсгөх маш өндөр боломжуудыг бий болгож бүтээх болно.
Хаан банкны данс: 5217258574
Данс эзэмшигч: Д.Ариунаа
Гүйлгээний утга: Нэр, имэйл хаяг, утасны дугаараа заавал бичнэ үү.
Төлбөр шилжүүлсний дараа чатаар холбогдоно уу?
-
Оношилгоо
-
Хүчирхэг ур чадварууд
Дадал зуршлаа ойлгож, түүгээрээ дамжуулан хүчирхэг ур чадвараа хэр эзэмшиж буйг харуулах хэд хэдэн асуулт, олон сонголтуудаас та одоо байгаа түвшингөө тодорхойлж чадна. Магадгүй аль нэг ур чадвар дээр таны хүрэхийг хичээж байгаа оноонд хараахан хүрээгүй байж болох тул та байнга сайжруулахыг хичээх ёстой. Тиймээс та аль нэг төрөлд хичнээн хүчтэй байсан ч яаж илүү сайн болох талаар бодож үзээрэй.
-
Сургалтууд
Хувь хүн бүрийн өвөрмөц байгалийн эрч хүч, энергийг ойлгож, түүний дээр олж эзэмшсэн хүчирхэг ур чадваруудын түвшинг тодорхойлсноор одоо байгаа таны чадвар үнэлэгдэх бөгөөд нөөц чадварууд бас тодорхойлогдоно. Түүнд үндэслэн Та дараах сургалтуудаас сонгон суралцах боломжтой.
-
Баг доторх таны үүрэг оролцоо
Таны төрөлх зан чанар, эзэмшсэн хүчирхэг ур чадваруудын тусламжтайгаар баг доторх үүрэг, оруулах хувь нэмрээ нарийн тодорхойлж, өөрийн төлөвлөгөөнд тусгаж чадсанаар зорьж буй амжилтаа та наашлуулах боломжтой.