Хувь хүний хөгжлийн нэг чухал чадвар бол гэр бүл зохиох, гэр бүлээ аз жаргалтай, бүрэн бүтэн авч явах чадвар байдаг. Гэтэл бид гэр бүл зохиохдоо ямар ч зөвлөгөө, хичээл сонсолгүйгээр, хэнээс ч заавар чиглүүлэг авалгүйгээр өөрсдөө мэдээд өөрсдөө шийдсэн байдаг.
Хэдийгээр бидний аав ээж, хашир туршлагатай хүмүүс өөрсдийн хэмжээнд сайны ерөөл хэлж, хурим найранд ач холбогдол өгч, нижгэр тэмдэглэн гэр бүлийн амьдралыг эхлэхэд тусалсан байдаг ч яг мэдлэг, туршлага болох зүйлсийг та бид гэр бүлдээ тохиолдсон асуудлуудыг даван туулах явцдаа л биеэрээ ойлгож, туршлагажиж, алдаж онож, тэр бүү хэл алдсан хойноо л ухаарч ойлгох боловч заримдаа хэтэрхий оройтсон байдаг нь тун харамсалтай байдаг.
Эвентийн зорилго бол та бүхнийг гэр бүлээ зохион, авч явахдаа хамгийн хайртай дотно тэр хүмүүсээ гомдоох, итгэл сэтгэлийг нь бүрмөсөн алдчихаасаа өмнө алдаануудаа таньж, засаж залруулах боломжийг бий болгож өгөх юм.
Та энэхүү эвентийн агуулгаас өөрт болон найз нөхөд, танилуудад чинь тохиолдоод байгаа асуудлуудыг олж харан ойлгож, дасгалын асуултуудад хариулах замаар гацалтад оролгүй, гарц боломжоо ойлгоод аваарай.